• Хятад улс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Помпеог “Зурагдсан пянз” гэв

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео ажлаа аваад жил гаруйн хугацаа болоход олны анхаарлыг хамгийн их татсан зүйл нь гэвэл уулзсан хүн бүхэндээ Хятад улсыг муулдаг явдал юм хэмээн Хятадын тал мэдэгдлээ. Латин Америкаас Ази, Африкаас Европ хүртэл Помпeo очсон газар болгондоо айлчлах сэдвээсээ үл хамааран гүтгэлгээ Хятадад хандуулсаар ирсэн гэжээ.

    Сүүлийн үед Помпео Хятад улс, Бүс ба зам дагуу орнуудын хоорондын хамтын ажиллагааг өдөөн хатгаж, Хуавэй зэрэг Хятадын аж ахуйн нэгжийг “Аюулгүй байдлын эрсдэл”-тэй хэмээн гүтгэж, Хятадын Шиньжааны тухай цуурхал тарааж байгаа гэв. Бодит байдалд нийцэхгүй эдгээр үг яриагаа тэрээр байн байн давтсаар байгаа учраас өөрийгөө Хятад улсад халдлага хийдэг “Зурагдсан пянз” болгосон гэнэ.

    Хятадын засгийн газар Шиньжааны орон нутгийн хүн ардын шашин шүтлэгийн эрх чөлөөг зөрчиж, “дахин боловсрол олгох бааз” байгуулан, үндэстний цөөнхийн хүмүүсийг хорьж байгаа гэх мэтээр Помпeo буруушаасан. Тэгвэл үүнийг Хятадын тал “Үнэндээ бол Шиньжаанд 24.4 мянга орчим лалын сүм хийд байдаг нь дунджаар 530 мусульман оршин суугчид нэг сүм хийдтэй гэсэн үг юм. Үүний эсрэгээр, АНУ дахь мусульман сүм хийд Шиньжааны аравны нэгээс бага байна. Шиньжаанд ажиллуулж буй сургалтын төв нь терроризм, хэт даврагч үзэл сурталд өртсөн цөөн хүмүүст зориулж улс орны нийтлэг хэл, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж, нийгэмд эргэн ороход нь туслах зорилготой мэргэжлийн боловсрол, сургалтын төв юм. Үүний ачаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд Шиньжаанд хүчирхийллийн террорист халдлага гараагүй. 2018 онд Шиньжаан давхацсан тоогоор 150 сая гаруй гадаад дотоодын жуулчин хүлээн авсан нь 2017 оныхоос 40 хувиар өссөн бөгөөд үүнд гадаадын 2.4 сая жуулчин аялсан нь 2017 оны мөн үеэс 10.78 хувиар нэмэгджээ. Хэрэв Шиньжаан Помпеогийн ярьсан шиг байсан бол Шиньжян руу олон жуулчин явах уу? Энэ нь Помпео дураараа ярьж, Хятадыг гүтгэж байгааг харуулж чадна” хэмээн няцаажээ.

    Мөн “Ажлаа авсан цагаасаа хойш Помпео Бүс ба зам санаачилга улс орнуудын бүрэн эрхийг хохироолоо хэмээн ам хамхилгүй гүтгэн доромжилж байна. Үнэндээ саяхан өндөрлөсөн Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтаар 150 орон, олон улсын 92 байгууллагын 6000 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд үүнд АНУ-ын 50 гаруй төлөөлөгчид багтсан юм” гэжээ.

    Помпео Хятад улсыг төдийгүй өөрийнхөө холбоотон болон бусад орныг бодит байдалд нийцэхгүй үгээр гүтгэн доромжилж, цуурхал тараасаар байна.

    Хятадууд “Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-д мэргэжлийн дипломатч хэрэгтэй болохоос биш зөвхөн Хятадыг муулсан худал яриагаа давтдаг “Зурагдсан пянз” хэрэггүй юм. Помпеогийн энэ үг яриа, үйл ажиллагаа нь Америкийг улам ганцаардмал байдалд оруулах юм” хэмээсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ