• Хуванцар сав 450 жилийн дараа задардаг тухай Дэлхийн байгаль хамгаалах сан видео хийжээ

    Тайлан: 2030 он гэхэд далай тэнгис дэх хуванцарын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ

    Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хуванцар лонхны задралыг шууд нэвтрүүлжээ. Гэхдээ энэ нь 450 жил үргэлжлэх үйл явц. Сангийн үүсгэн байгуулагчид хуванцарын асуудалд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг хүн төрөлхтөнд сануулахыг хүсчээ.

    Жил бүр найман сая тонн хэмжээний хуванцар хог нэмэгдэж, хог хаягдал нь аварга том арлууд үүсгэсээр байна. Хуванцарыг далайн амьтад иддэг бөгөөд цаашлаад хүнсний гинжин хэлхээний дагуу хүний ​​гэдэс дотор орж, хавдар зэрэг хүнд өвчнийг үүсгэдэг гэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд далайд загаснаас илүү хуванцар л байх аж. 2021 он гэхэд Европын Холбооноос нэг удаагийн хуванцар сав суулга борлуулахыг хориглох гэж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ