• UB HUMAN: НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖИНД ТАМХИНЫ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

    Тамхи таван нас,архи арван насыг хорооно гэдэг үг Монголчуудын дунд амны уншлага болжээ. Үнэхээр эрүүл мэндэд муу гэдгийг мэддэг юм бол яагаад та өөрөө хэрэглэдэж, ойр дотны болон бусад хүмүүсийг тамхиараа хордуулдаг юм бэ?

    Тамхины утаан дахь никотины хэмжээ тамхи татаж байгаа хүний уушгинд орж байгаа хэмжээнээс 2 дахин их байдаг. Нэг ширхэг тамхинд 4000 гаруй химийн нэгдэл агуулагддагаас 40 нь хорт хавдар үүсгэхэд нөлөөтэй химийн нэгдлүүд байна.

    Тэгэхээр та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, гэртээ,ажил дээрээ, гудамж талбайд тамхи татаж байгаа хүний хажууд байснаар дутахгүй хордож байгаа юм.

    Дам тамхидалт гэж яг энийг л хэлнэ, тамхи татаж байгаа хүмүүсийн тамхины утаагаар тамхи татдаггүй хүмүүс амьсгалахыг..

    Дэлхий даяарх жил бүр 7330 хүн уушигны хорт хавдрын улмаас, 33950 хүн зүрх,судасны өвчлөлийн улмаас нас барж байгаагийн гол шалтгаан дам тамхидалт байна .

    Жил бүр 18 сараас доош насны 7 500-15 000 хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаагийн гол шалтгаан нь мөн л дам тамхидалтаас үүдэлтэй амьсгалын доод замын халдвартай холбоотой.

    2015 онд нийт хүн амыг гэртээ, ажил дээрээ, олон нийтийн газар ч дан тамхидалтын хор нөлөөнөөс хамгаалахын тулд “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулан, тэр жилдээ 50 000 төгрөгийн торгуулийн систем хэрэгжиж, ядахнаа хүүхдүүдийн сургуулийн ойр орчимд тамхи худалдаалах, татах нь илт багассан.

    Гэвч хэдхэн сарын хугацаатай байсан хууль маань одоо хэрэгжихээ больж,тамхи татахыг зөвшөөрсөн цэг гэж нэрлэсэн зориулалтын шилэн хорго дотор орж тамхиа татаж байгаа хүн харагдалгүй удлаа.

    Аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхтэй иргэн та үгээ хэлэлгүй, амаа ангайхгүй чимээгүй байсаар бусдын дам тамхидалтын нөлөөнд хордсоор байх уу?

    Үгээ хэлцгээе, бусаддаа шаардлага тавьж, илүү соёлтой, илүү ээлтэй нийслэлийг хамтдаа бий болгоцгооё!

    #UBHUMAN

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ