• Л.Болд: МАНАН мафи хар тамхины наймаатай холбоотой байсан нь илэрлээ

    Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын дипломат ажилтан жолоочийн хамт Герман улсад онц их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан хэрэг шуугиан тарьж байна. Энэхүү хэрэгт улс төрчид холбоотой хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байна.

    Л.Болд “Дэлхий дахинд Монгол Улсын нэр хүнд уначихсан байгаа энэ үед улсынхаа нэр хүндийг богино хугацаанд сэргээх шаардлагатай байна. Хаалттай хаалганы цаана хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаар хуралдвал Монголын төр хар тамхины наймааг өөгшүүлэгч болж хувирна. Иймд бид энэ асуудлыг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх ёстой.

    Намайг Гадаад хэргийн сайд байхаас өмнө тамхины наймаа гэх сүлжээнд манай дипломатчид холбогдож байсан. Бидний үед ийм гэмт хэрэгт холбогдсон дипломатчдад хатуу хариуцлага тооцдог байв. Гэтэл сүүлийн жилүүдэд МАНАН мафи хар тамхины наймаатай холбоотой байсан нь илэрлээ. ГХЯ-ны дээд тушаалын дипломатчид олон улсын мэргэжлийн хар тамхины бүлэглэлд холбогдсон нь нотлогдож байна.

    Иймд Монголын төр нэрээ цэвэрлэж, гэмт этгээдүүдэд яаралтай хариуцлага тооцох ёстой. Мөн уг асуудлыг Монголын төр нээлттэй болгож, ард түмэндээ мэдээлэх шаардлагатай. Ингэж байж Монголын төр хар тамхитай холбоогүй нь нотлогдоно” хэмээн мэдэгдлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ