• #ЗүгЧиг подкаст 2: Соён гэгээрлийн тухай Философич Молор-Эрдэнийн онцлох эшлэлүүд

    1. Соён гэгээрэл гэдэг бол ерөөсөө дуугараач, хэлээч, битгий дуугүй яваач л гэж байгаа. Click To Tweet

    2.Соён гэгээрэе гэвэл бид нар хамгийн наад захаас нь эхэлнэ. Дуугараач гэтэл дуугарахгүй. Монгол хүн аймхай.

    3.Ерөнхийдөө л Монгол хүн маш их аймхай учраас дуугарч чаддаггүй. Ээжээсээ айна, ааваасаа айна, найзаасаа айна, боссоосоо айна, улс төрчөөс айна, төрөөс айна, цагдаагаас айна, хуулиас айна, зан заншлаас айна, уламжлалт ёсноос айна. Click To Tweet

    4.Мал аж ахуй, байгалиас маш их хамааралтай амьдрах хүнийг их аймхай болгочихдог юм байна. Click To Tweet

    5.Хэрэггүй,утгагүй,худлаа, худ,ямар ч хэрэггүй, үнэгүй юмнууд,онигоо ярих болохоороо уралдана. Онигоо шиг тэнэг юм байхгүй, хүнийг тэнэг болгодог шүү дээ,онигоо бол. Click To Tweet

    6.Хүн төрөлхтөний хамгийн нэгдүгээр эрх чөлөө бол дуугарах эрх чөлөө. Click To Tweet

    7. 10 жилийн сургууль чинь ердөөсөө л соён гэгээрүүлэх зорилготой. Юмыг мэд, битгий мухар сүсгээр яв,битгий шашнаас ард түмнийг чөлөөлөх гэж боловсролыг хүн төрөлтхтөн бүтээсэн. Click To Tweet

    8. Хуурамч нийгэмд үнэн байхгүй. Үнэн байхгүй бол тэгээд л замбараагүйтэл. Хамгийн үнэтэй юм чинь үнэн шүү дээ. Тэгтэл гэр бүлд, найзууд дунд, нийгэмд, лам нар, шашинд үнэн байхгүй. Click To Tweet

    9.Социализм биднийг нийгэм болгох зорилготой байсан. 1990 оны ардчиллаар бид нар чадахгүй юм байна аа гээд бууж өгсөн,орчин үеэс татгалзсан,бяцхан,хөнгөхөн,боогдмол, харанхуй байдал руу гаа буцаагаад зугтсан. Click To Tweet

    10.Олон хонин дотор өөр өнгийн хонь цохиж явдаг шиг хүмүүс байгаа ч гэсэн тэд нар чинь дэндүү цөөхөн байна. Тэрийг нөгөө олонх чинь хумиал будаа болгоно. Click To Tweet

    11.Монгол улсын Үндсэн хууль шиг доод төвшний муу хууль байхгүй, харамсалтай, шинэчлэх хэрэгтэй. Click To Tweet

    12.Хүмүүжил, боловсрол, шашин, соён гэгээрэл дээр хамгийн хөнгөхөн, амарханыг үлдээгээд хамгийн төвөгтэй, сурах ёстой, хэрэгтэйг нь орхигдуулдаг. Click To Tweet

    13.Хүрэхийн аргагүй мундаг хүнд Гавъяат,Төрийн соёрхолт гэсэн шагналуудыг өгөх хэрэгтэй. Залуучуудад үлгэр жишээ болох хүн хэрэгтэй боловч тэр хүн нь тийм амархан хүн байж болохгүй шүү дээ. Click To Tweet

    14.Соён гэгээрэхийн тулд дэлхийн их сэтгэгчдийн номноос мэдээж унших хэрэгтэй. Click To Tweet

    15.Соён гэгээрэхийн тулд нэгдүгээрт эрч чөлөө, хоёрдугаарт тэгш эрх хэрэгтэй. Click To Tweet

    16.Тэгш эрх гэдэг чинь ээжээ, ааваа, найз аа та надаас илүү эрхтэй биш шүү. Компанийн захирал, дарга аа уучлаарай та бид хоёр албан тушаалын хувьд өөр ч яг ижил эрхтэй шүү. Багш, профессор, уучлаарай та миний мөнгийг аваад надад лекц орох ёстой, та… Click To Tweet

    17.Үгээ хэлэхийн тээр дээр соён гэгээрэл чинь байгаа. Click To Tweet

     

     

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ