• Т.Аюурсайхан:Дипломатуудын зөөдөг хар тамхины нэг удаагийн эргэлт нь 3 сая еврогийн үнэтэй гэх мэдээлэл байна

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхнаас дараахь асуултад хариулт авлаа.

    -Хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгөөч?

    Өмнө дипломатууд тамхины наймаанд оролцох зөрчил гардаг байсан. Нэг эргэлтээр 20,30 мянган еврогийн үнэтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Click To Tweet

    Нэг удаагийн эргэлт нь  3 сая еврогийн үнэтэй гэх мэдээлэл байна.  Тиймээс  яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүссэн байна. Гадаад улс дахь Монгол Улсын нэр хүндийн асуудал яригдаж байна. Дипломатууд хар тамхи зөөсөн нь нэг, хоёр удаагийн үйлдэл биш байна. Click To Tweet Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад хэргийн сайдын мэдээллийг сонслоо. Байнгын хороогоор хаалттай хэлэлцсэний  учир нь холбогдох байгууллагуудын хар тамхитай холбоотойгоор  хийж байгаа зарим  арга хэмжээ нь тодорхой нууцлалтай байсан. Мөн зарим хүмүүсийг тандаж, шалгаж байгаа, бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж  байгаа мэдээллүүд нь ч нууцын төвшинд байна. Гэсэн хэдийн ч хаалттай хуралдаанаар томилгооны асуудлыг нэлээн ярилаа.

    Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр  томилгоо оновчгүй байгаа учраас албан тушаалд очсон хүмүүс асуудалд орж  байна гэх шүүмж гарч байна. Томилгоог хэрхэн хийж байна, хариуцлага хүлээх эзэн нь хаана байна, яаж таслан зогсоох вэ гэх мэт асуудлыг  хаалттай хуралдаанаар ярилаа. Байнгын хороо зөвхөн мэдээлэл сонсоод зогсохгүй энэ чиглэлээр тогтоол батлах нь зүйтэй гэж үзэн тогтоолын төслийг  хэлэлцээд дэмжлээ.

    -Ямар тогтоолын төсөл вэ?

    -Томилгоо хийхтэй холбоотой асуудлыг  хариуцлагыг чангатгах, хар тамхитай холбоотой бие даасан байгууллага байгуулах, холбогдох хууль тогтоомжид нь өөрчлөлт оруулах,  Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, ГХЯ-ны паспортыг нарийн  хянах мөн  автомашинуудад дипломат дугаар олгохыг хянах зэргийг тус  тогтоолд тусгасан. Дипломат төлөөлөгчийн газрын  тэргүүнүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийхээр тусгалаа. Гадаад харилцааны яам, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран хар тамхитай холбоотой асуудлаар Дипломат төлөөлөгчийн газруудад хяналт, шалгалт хийх чиглэлийг тусгалаа. Ингэснээр тухайн улс орнуудад ямар эрсдэл байна, хэн хаанаас томилогдов гэдгийг Тагнуулын байгууллагатай хамтран хийж, таслан зогсоох, цаашид ийм асуудал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой тогтоолын төслийг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ

    Тухайлбал, нэг хүний нэр дээр хоёр дипломат пасспорт байдаг. Нэгийгээ хураалгаад хянуулдаг боловч нөгөөхөөр нь зорчдог зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авах ёстой. Click To Tweet

    -Өмнө нь тамхи зөөдөг  зөрчил бүртгэгдэж байсан гэлээ. Тухайн үед нь арга хэмжээ авч байгаагүйгээс болоод өнөөдөр асуудал ингэтлээ даамжирлаа гэж харагдаж байна?

    -Өмнө нь хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдсон, асуудал нь тодорхой байдлаар шийдэгдсэн хүмүүсийн мэдээлэл Гадаад харилцааны яаманд  сүүлийн 10 гаруй жилд ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс давтан Дипломат төлөөлөгчдийн газарт томилогддог талаарх тодорхой мэдээллийг авсан. Click To Tweet Энэ  мэт асуудалд тодорхой арга хэмжээ авах чиглэлээр байнгын хорооны тогтоолд тусгасан байгаа.

    -Хэрэгт холбогдсон хүмүүс яагаад дахин дипломат төлөөлөгчийн газарт  томилогдоод яваад байсан юм бэ. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагасан энэ асуудалд хэн хариуцлага хүлээх юм?

    – Байнгын хорооноос шийдвэр гараад цаашид арга хэмжээнүүд авагдаад явна. УИХ болон бусад холбогдох байгууллагуудын төвшинд хариуцлагын асуудал яригдана.

    -Хамгийн сүүлд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар тодорхой мэдээлэл авсан уу? 

    -Хоёр хүн саатуулагдаад хилийн чанадад шалгагдаж байгаа. Энэ хоёр хүн сүлжээний оролцогчид уу гэдгийг бид хуулийн байгууллагаас лавласан. Хуулийн байгууллага ажлаа хийж байгаа. Энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ танилцууллаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ