• Медведев: Дүрвэгч, цагаачдын асуудал нь Ард түмнүүдийн их нүүдэлтэй төстэй байна

    ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн үзэж байгаагаар янз бүрийн улс орны иргэд цагаачлалын талаарх асуудалд хандаж буй засгийн газруудын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байна.

    Орчин үеийн цагаачдад тулгарч буй бэрхшээлүүд нь Ард түмнүүдийх их нүүдэлтэй адилхан болж байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев онцлон тэмдэглэв.

    Медведевийн үзэж байгаагаар янз бүрийн орны иргэд, тухайлбал Европчууд цагаачлалын асуудалд засгийн газруудынхаа үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байх болсон.

    “Цагаачлал, дүрвэлтийн асуудал нь хүн төрөлхтний шилжин суурьших хөдөлгөөнийг улам бүр нэмэгдүүлж байна” гэж Медведев тэмдэглэв хэмээн РИА Новости мэдээллээ.

    Ард түмнүүдийн их нүүдэл нь 4-7-р зууны Европ дахь угсаатны хөдөлгөөнүүдийн нэр юм хэмээн сэтгүүлч тайлбарлажээ. Ард түмнүүдийн их нүүдэл хөдөлгөөнийг соёл, хэл, шашны мөргөлдөөн дагалдаж ирсэн байдаг. Энэ цаг үед ч Европод уугуул оршин суугчид, цагаачдын хооронд мөргөлдөөн гарах нь ихсэж буй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ