Месси 2019 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарав

“Барселона” болон Аргентин улсын шигшээ багийн довтлогч Лионель Месси Forbes-ийн шалгаруулснаар дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчнаар тодорлоо.

Өнгөрсөн жил Meсси 127 сая доллар олсон бөгөөд үүний 92 сая долларыг хөлбөмбөгийн гэрээ, болон цалингаас 35 саяыг зар сурталчилгааны гэрээнээс олсон байна. Энэ жагсаалтыг тэргүүлсэн түүхэн дэхь хоёр дахь хөлбөмбөгчин нь Аргентин залуу болжээ. Түүнээс өмнө 2017 онд Криштиану Роналду уг жагсаалтыг тэргүүлж байжээ.

Роналду энэ удаа жагсаалтын хоёрдугаарт орсон бөгөөд жилийн орлого нь 109 сая доллар болжээ. Гуравдугаар байранд Бразилийн Неймар 105 сая доллараар оржээ.

Мөн хамгийн баян 10 шилдэг тамирчдын тоонд боксчин Сауль Альварес, теннисчин Рожер Федерер, Америк хөлбөмбөгчид болох Расселл Уилсон, Аарон Рожерс нар, мөн сагсан бөмбөгчид болох Леброн Жеймс, Стефен Карри, Кевин Дюрант нар багтжээ.

Теннисчин Новак Жокович (17 байр, 50.6 сая доллар), Кей Нисикори (35-д 37.3 сая), Рафаэль Надаль (37-д, 35 сая), Пол Погба (44-д, 33 сая), Андрес Иньеста (46-д, 32,5 сая), формулагийн нисэгч Льюис Хамилтон (13-д, 55 сая), Себастьян Феттель (30-д, 40,3 сая) холимог тулааны урлагийн тулаанч Конор Макррегор (21-д, 47 сая) шилдэг 50-д тус тус багтжээ.

Шалгарсан цорын ганц эмэгтэй нь Америкийн теннисчин Серена Уильямс /29,2сая/ юм.

АНУ-аас хамгийн олон (62) тамирчид шалгарснаас (35) нь сагсан бөмбөгчид байжээ.

Топ-10:

  1. Лионель Месси (Аргентин, хөлбөмбөг) — 127 сая ам.доллар (92 сая—хөлбөмбөгийн гэрээнээс/ + 35 миллионов реклам сурталчилгаа)
  2. Криштиану Роналду (Португал хөлбөмбөг) — 109 (65+44)
  3. Неймар (Бразил хөлбөмбөг) — 105 (75+30)
  4. Сауль Альварес (Мексик, бокс) — 94 (92+2)
  5. Рожер Федерер (Швейцари, теннис) — 93,4 (7,4 + 86)
  6. Рассел Уилсон (АНУ америк хөлбөмбөг) — 89,5 (80,5+9)
  7. Аарон Рожерс (АНУ америк хөлбөмбөг) 89,3 (80,3+9)
  8. Леброн Жеймс (АНУ,сагсан бөмбөг) — 89 (36+53)
  9. Стефен Карри (АНУ,сагсан бөмбөг) — 79,8 (37,8+42)
  10. Кевин Дюрант (АНУ,сагсан бөмбөг) — 65,4 (30,4+35)
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ