• 18 төрийн албан хаагч Японы буцалтгүй тусламжаар мэргэжил дээшлүүлнэ

    Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 309 сая иенийн санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн Солилцох ноот бичиг болон Буцалтгүй ту сламжийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монголд Улсад сууга Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М.Такаока болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар гарын үсэг зурлаа.

    Манай улс энэхүү хөтөлбөр нь 2001 оноос хамрагдаж, өнөөгийн байдлаар 19 төсөл хэрэгжиж, 340 оюутан Японы их дээд сургуулиудад суралцжээ. Click To Tweet

    Ингэхдээ санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уул урухай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн суралцсан байна. Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд 20 хүнийг сонгон шалгаруулж, тус улсын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт хамрагдах юм.

    Үүнээс 18 төрийн албан хаагч, хувийн хэвшлээс 2 боловсон хүчинг сонгох ажээ. Click To Tweet Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Япон Улсын Засгийн газар нь манай улсын урт хугацааны найдвартай түнш орон байсаар ирсэн. Зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгарсан хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллаж ирсэн.

    1990 оноос хойш нийтдээ 329 тэрбум иенийн зээл тусламжийг олгосон. Click To TweetЦаашид  хоёр орны хамтьн ажиллагаа улам өргөжин дэлгэрэхийг хүсч буйгаа онцлон хэлсэн.

    Дээрх хөтөлбөр нь зах зээлийн эдийн засагт шилжсэн улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Тодруулбал, улс орныхоо хөгжилд  хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу төрийн албан хаагчдыг  тус улсын их дээд сургуульд суралцуулж, мэдлэг олгодог юм. Энэ хөтөлбөрийн хамрах хүрээ өргөжиж 2016 оноос хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдах боломжтой болсон юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ