•    Азийн Ардын урлагийн их наадам болно

    2019-06-11

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн Ардын урлагийн их наадам энэ сарын 12-16-ны өдрүүдэд нийслэлд болохоор бэлтгэл ажлаа хангаж  байна.

    Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Энэтхэг, ОХУ, Буриад зэрэг 12 орны 200 гаруй авьяастнууд оролцоно.

    Мөн нийслэл болон 21  аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм байна.

    Гранпри шагналд 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх ажээ.

    Их наадмын урьдчилсан шалгаруулалт  энэ сарын 12-14-ний хооронд ардын дуу, бүжиг, язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр  Соёлын төв өргөө, Улсын филормони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад болох юм байна. Харин гадаад оролцогчдын шалгаруулалт 13-нд Соёлын төв өргөөнд болно. Уг наадмын ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Арт-Лар” ТББ ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, НЗДТГ зэрэг байгууллагууд ажиллаж байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ