Н.Энхболд: Манай хүү яагаад томилогдож болохгүй гэж, мэргэжлийн хүн яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү, хүргэн хоёр нь БНХАУ-ын Бээжин, БНСУ дахь Элчин сайдын яамдад зөвлөхөөр томилогдсон мэдээллийн дагуу тодруулга авлаа.

-Таны хүү Э.Одмөнх Хятад дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдож, мөн хүргэн Хашбаатар нь БНСУ дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр  томилогдсонд та ямар тайлбар хийх вэ?

-Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Угаасаа яамандаа ажлаа хийгээд явж байгаа хүмүүс. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн байгаа. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Таны хүүг тавдугаар сарын сүүлээр Сөүлд томилох тушаал гарсан байсан?

-Манай хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан.

-Жирийн ардын  хүүхдэд орох  мөрөөдөл нь болсон консул, Элчин сайдын яаманд зөвхөн сайд, дарга нарын хүүхэд очдог ойлголт нийгэмд нэгэнт бий болчихлоо. Таны хүү, хүргэн хоёр ч гэсэн  мөн л ялгаагүй?

-Мэргэжлийнхээ шугамаар ажлаа хийж яваад л очсон. Томилсон хүмүүсээс нь ямар шалтгаанаар, яагаад томилсоныг нь асуу.

-Та томилгоонд  нөлөөлсөн үү?

-Надад  нөлөөлсөн зүйл байхгүй.

-Яаманд танай хүү яг ямар ажил хийдэг байсан юм бэ?

-Газрын дэд захирлаар ажиллаж байсан. Манай хүүг та нар таних уу?

Сэтгүүлч: Үгүй?

-Тэгвэл асуугаарай. Хэр зэрэг, ямар ажиллаж байсныг нь.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ