• Оросын сайд нар газрын тосны үнэ 30 ам.доллар хүртэл буурч магадгүй гэв

    -Энэ тухай Силуанов, Новак нарын Оросын өндөр албан тушаалтнууд зарлалаа-

    ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОПЕК-ийн бус орнуудын үйлдвэрлэлийн хэлэлцээрийг хязгаарлах юм бол газрын тосны үнэ 40 ам.доллараас доош 30 ам.доллар хүртэл буурах болно гэж ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, Эрчим хүчний сайд Александр Новак нар мэдэгдэв хэмээн “Интерфакс” мэдээллээ.

    Силуановын хэлснээр ОПЕК, ОПЕК-ийн бус орнуудын хэлэлцээрт оролцогч талууд үүнийг сунгахыг зөвшөөрч чадахгүй бол баррель нь 40 ам.доллараас тэр бүү хэл 30 ам.доллараас ч доош байх аж. “Нефтийн үнэ ийм болох цаг хугацаа ойрхон байна” гэж Силуанов анхааруулав. Сайд Новак ч энэхүү таамаглалыг үгүйсгээгүй байна. Тэрбээр “Жилийн хоёрдугаар хагаст, эрэлт, нийлүүлэлтийн балансаас ихээхэн хамааралтай, тодорхойгүй байдал, худалдааны дайн, шийтгэлийн дарамт хэрхэн бий болох зэргээс үнэ ихээхэн хамаарна. Өнөөдөр хэт их үйлдвэрлэлийн эрсдэл ихтэй байгаа тул бүх зүйлийг илүү гүнзгий шинжлэн судлах шаардлагатай” гэж Новак хэлжээ.

    “Роснефть” ОПЕК-тэй хамт газрын тосны олборлолтыг багасгахыг хүсэхгүй байна

    6-р сарын 25-нд 25 орны эрчим хүчний сайд нарын уулзалт болно. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард зөвшөөрөгдсөн хязгаарыг сунгах эсэхийг шийдэх хэрэгтэй болно. Олборлолт 2018 оны 10-р сарынхаас өдөрт 1.2 сая баррелиар бага байгаа ажээ. ОПЕК-ийн энэ хязгаарт багтсан хувь хэмжээ нь өдөрт 800,000 баррель байх боловч энэ нь Иран, Венесуэл, Ливи улсуудад хамаарахгүй юм. ОХУ өдөрт 228,000 баррелийг олборлож, үйлдвэрлэлийн хэмжээг багасгасан нь 5-р сард “Дружба”  хоолойгоор дамжуулах нийлүүлэлт зогссонтой холбоотой аж.

    6-р сарын 10-ны даваа гаригт гэрээ байгуулах бараг бүх талууд үйлдвэрлэлээ хязгаарлахыг хүсч байгаа бол зөвхөн Оросын санаа бодол хэвээр үлдсэн гэж АКРА-ийн шинжээч Василий Танурков үзэж байна. 6-р сарын 7-ны Баасан гаригт Саудын Арабын газрын тосны сайд Халид аль-Фальжи хэлэхдээ “Саудын Араб зах зээлд эзлэх байр сууриа олох ёстой гэжээ. Тэрбээр “Бид өдөрт 12 сая баррель газрын тос үйлдвэрлэх боломжтой, гэхдээ улс орны эдийн засаг үүнээс болж унах болно. Тэгэхээр зах зээлд тэнцвэр хэрэгтэй байна” гэжээ.

    Нэг баррель нь 30 ам.доллараар үнэлэгдэх юм бол Оросын үйлдвэрлэгчид цочирдож магадгүй аж. “Орос бага боловсруулж харьцангуй өндөр үнээр зарж илүү ашиг хүртдэг” гэж Танурков ярьж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ