• НҮБ-ын Сайн дурын Элч Мишель Йео:Нэг жинсэн өмд хийхэд 10 мянган литр ус зарцуулдаг

    НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Сайн дурын Элч,Холливудын жүжигчин Мишель Йео өдөр тутамдаа хэрхэн тогтвортой хувцаслаж болох тухай зөвлөгөө өгчээ. Түүний UN.org-д нийтлэгдсэн ярилцлагыг нь gereg.mn орчуулан хүргэж байна. Click To Tweet

    -Юу таныг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Сайн дурын Элч болоход нөлөөлсөн бэ? 2016 онд томилогдсоноосоо хойш хийсэн нөлөөллийн ажлуудаасаа хуваалцаач?

    -Намайг 2015 онд Непалд байх үед хүчтэй газар хөдлөлт болж, бүхнийг сүйтгэсэн.  Онгоцны буудал руу явж байх замдаа мянга мянган гэр бүлийн амьдрал нүднийх нь өмнө сүйрч байхад би өөрийн гэр лүүгээ явах боломжтойдоо баярлаж, өөрийгөө маш азтайд тооцож байлаа. Би тэнд ямар нэгэн зүйл хийхийг хүссэн учраас НҮБХХ-тэй хамтрах аяллын гараагаа Непал улсаас эхэлсэн юм. Непалд Сайн дурын Элчээр ажиллах нь зөвхөн газар хөдлөлтий дараахь сэргээн босгох ажилд нь оролцох бус мөн гамшгаас урьдчилан сэргийлэх нь ямар чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд анхааруулах байлаа.Тэр цагаас хойш Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

    Дэлхий даяарх эмзэг бүлгийнхний тэгш байдлыг хангахад бодит байдлаар туслахаас авахуулаад  уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг олон нийтэд таниулах, дижитал платформуудаар дамжуулан хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагддаг дээд хэмжээний уулзалт, арга хэмжээнд илтгэл тавих бол Сайн дурын Элчин миний хувьд хийдэг ажлууд.

    Жишээлбэл, Click To Tweet Мөн НҮБ-аас зохион байгуулсан энх тайвныг  бий болгох, түүнийг сахиулах дээд хэмжээний уулзалтан дээр энх тайванд хүрэхийн тулд эмэгтэйчүүдийн эрх мэдэл, тогтвортой хөгжлийг хангах үүргийн талаар илтгэл тавьсан.

    Өнгөрсөн долдугаар сард НҮБХХ болон UNECE / FAO, UNV Geneva зэрэг байгууллагуудтай хамтран хэрхэн тогтвортой хувцас загварын салбарыг бий болгох тухай богино хэмжээний кино бүтээлээ. Click To Tweet

    Энэ ажлынхаа хүрээнд HLPF-ийн сайд нарын уулзалтыг хариуцлагатай үйлдвэрлэл, хэрэглээнд олон нийтийг уриалах зорилгоор НҮБ-ыг төлөөлөн нээсэн. Хамгийн сүүлд FIA, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад агентлагуудтай хамтран замын аюулгүй  байдлыг сайжруулах ажлыг санаачлаад байна.

    -Таны хувьд хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл, тэр дундаа үүний байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар дуу хоолойгоо хүчтэй хүргэсээр ирсэн. Харин энэхүү дуу хоолойгоо нөлөөллийн ажилд зориулахад танд юу нөлөөлсөн бэ?

    -Кино, телевиз,энтертайнментын салбар дахь өөрийн карьераараа дамжуулан Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтэд дэмжлэг үзүүлэх, ач холбогдлыг нь ойлгуулах, мөн хүн бүрийн оролцоо үүнд чухал гэдгийг олон нийтэд ойлгуулах бол миний зорилго. Click To Tweet Тийм ч учраас хүмүүсийн бусад амьд биет, мөн эх дэлхийдээ илүү тогтвортой амьдралын хэв маягийг бий болгохын ач холбогдлыг олон нийтэд таниулахаар НҮБХХ-тэй хамтарч ажиллах болсон.

    Хэрэглэгчид худалдан авалтандаа дахин ашиглах, дахин боловсруулах байдлаар хувь нэмрээ оруулах, цаашлаад Засгийн газрууд энэ чиглэлээр илүү чанга дүрэм журам хэрэгжүүлэх зэрэг маш их зүйлийг хийх боломжтой. Click To Tweet Хүн бүр хамтран ажиллахад оролцох хэрэгтэй.

    Бид аль болох олон хүнд хүрч, тэднийг өөрчилмөөр байна.  Миний зорилго бол дэлхий даяарх бүх хүмүүсийг ямар нэгэн үйлдэл хийхэд нь, өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөөх тэмцэлд ялахад нь уриалах юм. Ингэж л бид энэ дэлхийд жинхэнэ өөрчлөлтийг хийж чадна.

    -Оскараас авахуулаад бусад арга хэмжээнд, кино урлаг болон хувцас загварын салбарууд хоорондоо байнга холбоотой явдаг. Тэгэхээр энтертайнмент салбарынхны хувьд тогтвортой загварын талаарх ойлголт сайтай гэж та үздэг үү?

    -Кино оддын дунд тогтвортой загварын талаарх ойлголт нэмэгдэж байгааг харахад урамтай байдаг.  Жишээлбэл, кино одод “Ногоон хивс “челенжэд нэгдэж байна. Гоё сайхан байдлыг ёс суртахуун, тогтвортой хөгжилтэй хослуулна гэдэг бол харьцангуй шинэ ойлголт. Click To Tweet Click To Tweet

    2017 оны “Ногоон хивс”-ний шагналын эзнээр миний санаачлан НҮБ-ын телевиз, UNECE/FAO байгууллагуудтай хамтран хийсэн “Made in Forests” богино хэмжээний кинон дээрх миний өмссөн даашинзыг урласан Тизиано Гайрдини тодорсон. Түүний хувьд загварууддаа зөвхөн байгалийн, дахин боловсруулагдаж болох материал ашигладаг онцлогтой.

    -НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгууд биеллээ олоход тогтвортой загварын салбар яагаад тийм чухал юм бэ?

    -Хувцас бол бидний амьдралын нэгэн чухал хэсэг яахын аргагүй мөн. Бид өдөр болгон хувцас өмсөж, өмссөн хувцас нь тухайн хүнийг тодорхойлж, амьдралын хэв маягийнх нь толин тусгал болдог. Click To Tweet Гэвч бидний хувцасны хэрэглээ бидний төсөөлж ч чадахгүй хэмжээнд хүртлээ өсөн нэмэгдсэн. Зөвхөн зуны болон өвлийн гэсэн хоёр коллекцийн хувцас байхаа больж нэг жилд 52 улиралуудад зориулсан хувцасны коллекциуд гарах болсон. Click To Tweet  Дундаж хэрэглэгч 2000 оныхтой харьцуулахад 60 хувиар илүү тооны хувцас худалдан авч байна. Click To TweetХарин хэрэглээний хугацаа нь өмнөх үеийнхээс хоёр дахин багассан харагдана. Бид нар хувцасны шүүгээн дэх нийт хувцасныхаа 40 хувийг бараг өмсдөггүй. Ийм байтал нийт хувцасны 85 хувь нь шатаах,газарт булах материалаар хийгдсэн байдаг бөгөөд ердөө 15 хувь нь дахин боловсруулж, хэрэглэж болох материалаар хийгдсэн байдаг. Click To Tweet

    Өнгөрсөн жил миний оролцсон дээд төвшний форумаар бараг бүх тогтвортой хөгжлийн зорилго нь аж үйлдвэрийн салбар дахь үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой болохыг онцолсон. Түүхий эдийн хэрэглээнээс авахуулаад ямар аргаар үйлдвэрлэж байгаа усны нөөц, нийтийн эрүүл мэнд, цаашлаад хүйсийн тэгш бус байдал зэрэгт нөлөөлж байгаа юм. Хувцас загварын салбар илүү тогтвортой болох маш их боломж байна. Гэхдээ ийм болгохын тулд загварын компаниуд, хэрэглэгчид, нөлөөлөгчид, засгийн газрууд, НҮБ-ууд бүгд хамтрах хэрэгтэй.

    НҮБ энэхүү боломжийг олж харж, НҮБ-ын тусгай агентлагууд, олон улсын болон бүсийн байгууллагуудын хоорон дахь уялдаа холбоог сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтэд эерэгээр нөлөөлөх нийгэм,эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг шийдэхэд түлхэц болох олон нийтийг илүү үр дүнтэй мэдээллээр хангахын тулд НҮБ-ын Тогтвортой загварын холбоог байгуулсан.

    Хувцас загварын салбарын хувьд нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд ажиллах нөхцөлийг сайжруулах, цалингийн шударга тогтолцоог нэвтрүүлэх, материалын шинэчлэлтийг дэмжих, дүрэм журмыг байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлаар чангатгах зэрэг маш олон зүйлийг хийх чадамжтай.

    -Хэрэглэгчдэд хандан хувцас худалдан авахдаа хэрхэн илүү дээр,тогтвортой  сонголт хийж болох тухай зөвлөгөө өгвөл?

    -Шошгыг нь хараад, хэрэгтэй мэдээллээ түүнээс олж авч чаддаг байх хэрэгтэй. “Made in Forests” богино хэмжээний киногоороо бид одоогийн загварын салбарт тулгамдаад байгаа үйлдвэрлэлийн болон хэрэглээний асуудлыг хэрэглэгчдэд харуулахыг хичээсэн. Зөвхөн асуудлыг нь хөндөөд зогсохгүй түүхий эдийн хувьд ийм ийм сонголтууд бий,тэр дундаа хаа хамаагүй модыг огтлох бус тогтвортой гэрчилгээ бүхий ой модноос бэлтгэсэн материалыг киногоороо дамжуулан танилцуулж, тогтвортойгоор үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох талаар харуулахыг хүссэн.

    Худалдан авалт хийхдээ чамд үнэхээр шинэ хувцас хэрэгтэй байна уу, эсвэл найзаасаа зээлээд ч юм уу, түрээсийн газраас түрээслээд өмсчихөд болохоор байна уу гэдгийг бодож, гурвыг тунгаагаарай. Click To Tweet

     

    Эх сурвалж: Un.org

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ