• Трамп: Хэрэв Си Жиньпин Их-20-ийн уулзалтад ирэхгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар тогтооно

    АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамд CNBC-д ярилцлага өгөхдөө БНХАУ-ын дарга Си Жиньпин Их-20-ийн дээд хэмжээний уулзалтанд ирэхгүй тохиолдолд АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар тогтооно гэжээ.

    Энэ тохиолдолд асуудлыг нэн даруй танилцуулах эсэхийг асуухад Трамп: “Тийм ээ,” гэсэн байна.

    Хятадын бараа бүтээгдэхүүнд АНУ-ын татвар нэмэгдэж байгаатай холбоотой АНУ-Хятадын худалдааны хэлэлцээний сүүлийн шат 5-р сарын дундуур дууссан юм. АНУ импортын барааны 200 орчим тэрбум долларын бүтээгдэхүүнд 10% -25% хүртэл татвар нэмээд буй.

    Трамп Хятадын үлдсэн бүх 300 тэрбум доллараар үнэлэгдэх импортод татварыг нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлнэ гэжээ. Үүний хариуд Хятадын Сангийн яамнаас зургадугаар сарын 1-нээс Бээжин АНУ-аас импортоор авч буй 60 тэрбум доллараар бараа бүтээгдэхүүнд нэмэгдэл татварыг ногдуулсан.

    Энэ жил Их-20-ийн дээд хэмжээний уулзалт Японы Осака хотноо 6-р сарын 29-нд болно. Харин Их-7 нь наймдугаар сарын сүүлээр Францын Биарицце-д хуралдах болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ