• #ЗүгЧиг подкаст 2:Философич Молор-Эрдэнэтэй соён гэгээрлийн сэдвээр #Дуугар,хэл,чөлөөлөгд…

    Энэтхэг,Хятад, Грек, Ромын их сэтгэгчдээс хүн төрөлтхний мэдлэг эхэлсэн гэдэг.

    Спиноза,Кант, Декард, Маркс, Фред, Жон Локки, Руссо нарын  их сэтгэгчид бүгд соён гэгээрлийн өв, бүтээлүүдийг бидэнд үлдээсэн нь  одоо ч бидэнд үнэ цэнэтэй мэдлэг болсоор байна. Соён гэгээрэл гэхээр хаа хол байгаа “нэг юм” мэт  сонсогдож болох.Гэхдээ хол байгаа “ямар нэг юм” гээд орхих биш  харин ч өөрсдөө соён гэрээрэхийг эрмэлзэх ёстой. Соён гэгээрэл гэж яг юу юм бэ? Бид соён гэгээрэхийн тулд хаанаас, яаж  эхлэх вэ? гэх мэт  асуултуудад хариулт олохоор Философийн ухааны  доктор С.Молор-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.

    Соён гэгээрэл гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал дуугардаг, хэлдэг, дуугай байхгүй байхыг хэлнэ. Харин соён гэгээрлийг бий болгох, дуугардаг, хэлдэг, ярьдаг, бие даасан хувь хүн, тийм хүмүүсээс бүтсэн нийгмийг бий болгохын тулд бидэнд хоёр зүйл хэрэгтэй.

    Нэгдүгээрт ЭРХ ЧӨЛӨӨ, хоёрдугаарт ТЭГШ ЭРХ

    Энэ хоёр байж л хүмүүс хэнээс ч, юунаас ч айхгүй дуугардаг, ярьдаг, хэлдэг болж, соён гэгээрлийн эхлэлийг тавина.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ