• #ЗүгЧиг подкаст 1:Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдэж авах ёстой 15 ойлголт

    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЭДГИЙГ НЭГ ТАЛААС ХӨРӨНГӨ ҮНЭТ ЦААС ГАРГАЖ БАЙГАА КОМПАНИ,НӨГӨӨ ТАЛААС ТУХАЙН КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ҮНЭТ ЦААСЫГ НЬ ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА АШИГ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ,МӨН ЭНЭ ХОЁРЫН ХАРИЛЦААГ ХЯНАН ЗОХИЦУУЛДАГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ХӨРӨНГИЙН БИРЖ, АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ ГЭХ МЭТ БАЙГУУЛЛАГУУДЫГ НИЙТЭД НЬ ОЙЛГОНО.

    1.Хувьцаа буюу үнэт цаас нь ханшийн зөрүү болон ногдол ашгаасаа ашиг хүртдэг. Click To Tweet

    2.Бонд гэдэг нь та ямар нэгэн компани, Засгийн газарт хүүтэйгээр тодорхой хугацаанд мөнгөө зээлдүүлж байгаа гэсэн үг.

    3.Нэг ширхэг хувьцаа ч авч болно.

    4.Хувьцаа худалдаж авахын тулд хамгийн эхлээд үнэт цаасны дансаа нээлгүүлсэн байх ёстой. Click To Tweet

    5.Үнэт цаасны дансаа нээлгүүлсний дараа, төлбөр тооцоо хийгдэх эскроу дансыг нээлгүүлж, эскроу дансандаа мөнгөө байршуулж, дараа нь брокер диллерт захиалгаа өгнө.

    6.Хувьцааг ашиг олно л гэж бодохоос алдагдал хүлээнэ гэдгийг ерөөс тооцдоггүй. Click To Tweet

    7.Хувьцааны үнэ өндөр үед олноор авчихаад, дараа нь ханш буурсан үед нь зарж, алдагдал хүлээх эрсдэл бий.

    8.Хувьцааг авч байгаа хүмүүсийг дотор нь урт хугацааны болон богино хугацааны гэж ангилдаг.

    9.Түр хугацаанд мөнгөө өсгөх зорилгоор оролцдог хүмүүсийг богино хугацааны тоглогчид гэх бол компанийнхаа үр өгөөжийг хараад, ирээдүйд ногдол ашгаа хүртэх зорилготойгоор хувьцаа худалдаж авч байгаа хүмүүсийг урт хугацааны тоглогчид гэнэ. Click To Tweet 10.Тэр компанийнхаа хувьцааг эзэмшиж байгаа бол эзэн нь л болж байгаа гэсэн үг. Click To Tweet

    11.Хувьцааны ханшийг унагадаг, сөрөг хандалтыг бий болгодог зүйл бол богино хугацааны тоглогчид.

    12.Ханшийн зөрүү нь авах, зарах захиалгын эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг.

    13.Зарах захиалга их байх тохиолдолд ханш унадаг. Click To Tweet

    14.Бусад хүмүүс тэр компанийн хувьцаа муу гэхээр өөрөө алдагдал хүлээх байсан ч хамаагүй зарчихдаг туйлшрамтгай зантай.

    15.Компанийн тогтвортой үйл ажиллагаанаас гадна тоглогчдын өөрийн эзэмшдэг хувьцаандаа үзүүлэх итгэл үнэмшил нь хувьцааны үнэд чухал нөлөөтэй. Click To Tweet

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ