Эрүүл мэндийн салбар тэмбүү өвчинтэй “дайн” зарлаж байгаагаа мэдэгдлээ

2019-06-10

Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчинг устгахаар “Улаан тариа-II” аянг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг онцолсон. Энэ он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 1922 тэмбүү өвчний тохиолдол бүртгэгдсний 992 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Click To Tweet

“Улаан тариа-II” аян нь хоёр жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар  үргэлжлэх ажээ.  Нэгдүгээр шатанл төрөлхийн тэмбүүг устгаж,  жирэмсэн болон жирэмслэх насны эмэгтэйчүүдийн дундах үзлэг шинжилгээг эрчимжүүлэх юм байна. Он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төрсөн гэх мэдээллийг өглөө. Click To Tweet

Хоёрдугаарт, нийт хүн амын дунд тэмбүүг устгах аж. Ингэхийн тулд хүн амын дунд урьдчилсан үзлэг хийж, эмчлэх бөгөөд уул уурхай болон олон хүн ажилладаг томоохон аж ахуйн нэгжтэй хамтарч, иргэдийг үзлэгт оруулах юм байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий. Эрүүл мэндийн тухай хуульд “Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм. Хувь хүнээс мөнгө гаргахгүй. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ