• Говь-Алтай Засаг дарга С.Гансэлэмийг огцруулж, В.Рэнцэндоржийг санал болгожээ

    2019-06-10

    Говь-Алтай аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өчигдөр болж, Засаг дарга С.Гансэлэмийг огцруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ИТХ-ын уг шийдвэрийг баталгаажуулж, С.Гансэлэмийг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн.

    Ингээд ИТХ дахин хуралдаж С.Гансэлэмийн оронд аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргад санал болгож, Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм.

    Ерөнхий сайд уг саналыг хүлээж авбал, ИТХ-ын санал баталгаажиж аймгийн Засаг даргад томилогдоно. В.Рэнцэндорж нь эрхзүйч мэргэжилтэй, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай нэгэн гэнэ.

    Харин албан тушаалаасаа огцорсон С.Гансэлэм нь тамгын газрынхаа В1 давхар дахь цайны газар байсан  нэг өрөөг тусгайлан караокены зориулалтаар тоноглосон,   орлогчийнхоо гарыг хугартал зодсон, аймгийнхаа төвд чулуу тээрэмдэж, алт угаадаг үйлдвэр байгуулсан, Алтайд нэлээд лиценз олгосон зэрэг хэл аманд багагүй өртөж байсан нэгэн билээ. Өмнө түүнийг хоёр ч удаа аймгийн Засаг даргаас огцруулах тухай асуудал  сөхөгдөж байсан юм.

    gereg.mn

    Холбоотой мэдээ