• Автомашингүй өдөр агаар бохирдуулагч бодисын хэмжээ энгийн өдрийнхөөс 4-20 дахин бага байжээ

    Нийслэлд “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зам хаасан цэгүүдэд агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгсэл зорчдог энгийн өдрүүдтэй харьцуулсан  хэмжилтийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас хийсэн байна.

    ТЭГВЭЛ “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” ХИЙСЭН ХЭМЖИЛТЭЭС ХАРАХАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ГОЛЧЛОН ЯЛГАРДАГ АЗОТЫН ДАВХАР ИСЛИЙН (NO2)  ХЭМЖЭЭ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР ЭНГИЙН ӨДРИЙНХӨӨС 4-7 ДАХИН БАГА БАЙВ. ХАРИН ХҮХРИЙН ДАВХАР ИСЛИЙН (SO2) ХЭМЖЭЭ ЭНГИЙН ӨДРИЙНХӨӨС 4-20 ДАХИН БАГА БАЙВ.

    • Азотын давхар исэл нь түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг эх үүсвэрээс ялгардаг.
    • Хүхэрлэг хий нь нүүрс, газрын тос зэрэг түлшний шаталтын дүнд үүсдэг агаар бохирдуулагч бодис юм.
    Нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг автомашинаас ялгарах бохирдол эзэлдэг. Click To Tweet Нийслэлд 1200 орчим автобус өдөр тутам үйлчилгээнд гардгаас 80 гаруй хувь нь 2021 он гэхэд ашиглах боломжгүй болно. Click To Tweet

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 онд хийсэн үйл ажиллагааны нэг болох тээврийн хэрэгслээс ялгарах агаар бохирдуулагч бодисын  ялгарлыг бууруулах ажлын хүрээнд Японы Жайка байгууллагын тусламжаар 24 дизель хөдөлгүүрт автобусанд DPF утааны тортог шүүгч төхөөрөмж суурилуулсан байна. Энэ шүүгч нь яндангаас гарах тортгийг 90 хувь хүртэл бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.

    2019 онд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн нийтийн тээврийн насжилт багатай 100 автобусанд утааны тортог шүүгч DPF шүүлтүүр суурилуулах ажил төлөвлөж эхлээд явж байгаа юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ