• Туркийн эсрэг тоглолтонд  Мбаппе хувийн хамгийн муу үзүүлэлтийн рекорд тогтоов 

    Туркийн шигшээ баг 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох урьдчилсан тоглолтод Францын багийг хожлоо.

    Францын довтлогч Килиан Мбаппе  энэхүү тоглолтод өөрийн хувийн антирекордыг тогтоосон гэж Opta мэдээллээ. 20 настай хөлбөмбөгчин тоглолтонд 22 удаа бөмбөгөө алдсан байна. Энэ нь түүний хувьд 2017 оноос хойших хамгийн муу үзүүлэлт юм.

    Дараагийн удаад Франц Андорратай, Турк Исландтай тоглох болно. Тус тоглолтууд 6-р сарын 11-нд болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ