
Америкийн агаарын тээврийн компани мэдэгдэл хийж, Боинг 737MAX загварын зорчигч тээврийн нисэх онгоцны нислэгийг хориглох хугацааг 9-р сарын 3 хүртэл сунгана гэж мэдэгджээ.
Мэдэгдлийн дагуу, нислэг хийхийг хориглох хугацааг сунгасны улмаас 9-р сарын 3 хүртэл, тус агаарын тээврийн компани өдөрт 115 нислэгийг цуцлах ажээ. Тус компани энэ оны 4-р сард, тус загварын 24 зорчигч тээврийн нисэх онгоцыг 8-р сарын 19 хүртэл нислэг хийхийг хориглосноо зарласан юм.
Боинг компанийн 737MAX загварын нисэх онгоц 5 сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа осолдож, 346 хүний аминд хүрсний улмаас тус загварын нисэх онгоцыг дэлхийн хэмжээнд нислэг хийхийг хориглосон билээ.
Америкийн хэрэглэгчийн мэдээлэл, бизнесийн сувгийн мэдээлснээр, АНУ-ын агаарын тээврийн бусад компаниуд сүүлийн үед зуны амралтын хугацаан дахь зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд бусад загварын нисэх онгоцоор Боинг 737MAX зорчигч тээврийн онгоцыг орлон ажиллуулж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.