
Украины ерөнхийлөгч Зеленскийн “Слуга народа” буюу “Ард түмний зарц” нам дүүргүүдийн мажоритар сонгуульд дэвших эхний 20 нэр дэвшигчээ танилцууллаа.Энэ 6-р сарын 9-ний ням гарагт Киев хотноо болсон ажиллагаанд нийт 100 нэр дэвшигчийг танилцуулжээ.
Эхний 10 нэр дэвшигч:
- Дмитрий Разумков намын дарга;
- Руслан Стефанчук Дээд Рад дахь ерөнхийлөгчийн төлөөлөгч;
- Ирина Венедиктова Шүүхийн тогтолцоог шинэчлэх талаарх шинжээч;
- Давид Арахамия Сайн дурын ажилтан;
- Янченко Галина Авилгын эсрэг бодлогын шинжээч;
- Макс Федоров Багийн мэдээллийн технологийн мэргэжилтэн, Зеленскийн зөвлөх;
- Александр Корниенко штабын дарга;
- Анастасия Красносельская Авлигатай тэмцэх төвийн шинжээч;
- Александер Ткаченко 1+1 телевизийн сувгийн ерөнхий захирал;
- Жан Беленюк, тамирчин, олимпийн мөнгөн медальтан;
5-р сарын 31-нд Украины Хууль зүйн яам Разумковын “Слуга народ” /Ард түмний зарц/ намын шинэ даргаар бүртгэжээ.
5-р сарын 29-нд тус намын дарга Разумков Одесса бүс нутгийн тэргүүн асан, Грузины ерөнхийлөгч асан Сакашвилиг мужийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг үгүйсгэжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.