АШУҮИС-ийн эмнэлэг Баянзүрх дүүргийн 6 хорооны иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ

2019-06-10

АШУИС-ийн эмнэлэг  Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнгөрсөн долоо хоногт   Баянзүрх дүүрэгт ажилласан. Энэ хүрээнд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тус эмнэлэг нь дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 буюу нийт зургаан хорооны 71 мянга гаруй иргэдэд дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Click To Tweet

АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдээр хангагджээ.

Ирэх наймдугаар сарын 1-нээс иргэдэд амбулаторийн тусламж, үйлчилгээг, хэвтэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ