• “Өнөр бүл” төвд гарсан галд угаартсан хүүхдүүд эмнэлгээс гарчээ

    “Өнөр бүл” хүүхдийн төвд өчигдөр гал гарсан. Урьдчилсан байдлаа  цахилгаанаас үүдэлтэй гал гарсан гэх дүгнэлт гарчээ. Бусад хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй, шалгагдаж байгаа юм байна.

    Тус төв нь нийт 190 орчим хүүхэдтэй бөгөөд өсвөр насны хүүхдүүд амьдардаг байранд гал гарчээ. Click To TweetЭх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдсэн хүүхдүүдийн бийеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан бол нэг хүүхэд өөр шалтгааны улмаас эмчилээ хийлгэж байгаа гэх мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучууд, хөгжлийн газрын дэд дарга Д.Лхагва-Очир өглөө.

    Угаартаж хордсон хүүхдүүдтэй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл очиж уулзаж, эрчимтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхийг хүссэн.

    “Өнөр бүл хүүхдийн төв”-д 0-2 насны нэг, 2-6 насны 41, 7-18 насны 139, 18-аас дээш насны дөрвөн хүүхэд, нийт 190 хүүхэд өсч хүмүүжиж байна. Хүүхдүүдийн 105 нь хагас өнчин, 41 нь бүтэн өнчин, 39 нь эцэг, эхтэй, 39 нь хөгжлийн бэрхшээлтэй бол 12 нь байнгын тусгай асаргаанд байдаг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ