Хүн төрөлхтөнд заналхийлж буй гол аюул заналууд

Их Британи дахь маркетингийн Blueclaw агентлагийн судлаачдын үзэж байгаагаар хүн төрөлхтөн эрсдэлд нэрвэгдэж, цөмийн дайн, байгалийн гамшиг, астероидын уналт зэрэг нь аюул заналхийлж байна.

Энэ тухай How Will The World End тайланд дурджээ.

Төслийн зохиогчид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Халдварт Хяналтаас урьдчилан сэргийлэх төв, НАСА болон бусад цөөнгүй алдартай байгууллагуудын мэдээлэл дээр тулгуурлан ийм дүгнэлт хийжээ.

Blueclaw нь хамгийн аюултай өвчний нэг нь Африкт хамгийн түгээмэл байгаа сүрьеэ өвчин гэжээ. Судлаачдын мэдээлснээр 2017 онд гэхэд уг өвчний улмаас дэлхий дээр хоёр сая орчим оршин суугчид нас баржээ. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн тоо арван саяд хүрсэн байна. Ийм динамикаар сүрьеэгийн өвчлөл 4812 жилийн хугацаанд хүн төрөлхтөнийг устгаж чадна гэж шинжээчид үзэж байна.

Мөн Ebola, менингит, тахал, хумхаа, улирлын шинжтэй өвчин эмгэгийг ч жагсаалтад оруулжээ.

Агентлагийн шинжээчид Орос, АНУ хоёрын хооронд байгуулсан START III хэлэлцээрт тусгасан стратегийн довтолгооны хязгаарлалтыг дуусч байгаа нь цөмийн дайн гарах магадлалыг ихэсгэж байгаа гэжээ. Уг баримт бичгийн хугацаа 2021 онд дуусна. Дараа нь яах нь тодорхойгүй байна.

Түүнчлэн судлаачид дэлхийн дулаарлын талаар аймшигтай асуудлыг мэдэгдэж байгаа бөгөөд 2136 онд агаарын температур 44 хүртэл өсөж магадгүй аж.

Английн судлаачид хүн төрөлхтөнд хохирол учруулах дараагийн зүйл нь 100 жилийн дараа дэлхийд Florence хэмээх солир унахтай холбоотой гэж үзжээ. Энэхүү солирын уналтаас болж 1.2 тэрбум хүн амиа алдахад хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ