• ОУВС-ийн тэргүүн худалдааны дайныг зогсоохыг уриалав

    Худалдааны дайнууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд гол аюул занал учруулж байна гэж Олон улсын валютын сангийн удирдах зөвлөлийн дарга Кристин Лагард 6-р сарын 9-нд Японы Фукуока хотод болсон Их-20 /G20/-ын сангийн сайд нар болон Төв банкны дарга нарын уулзалт дээр мэдэгдлээ.

    Мөн түүнчлэн, АНУ, Хятад хоёрын хоорондох сөргөлдөөн 2020 он гэхэд дэлхийн ДНБ-ний түвшинг 0.5% -иар (455 тэрбум ам.доллар) бууруулж, дэлхийн эдийн засагт “хүнд цохилт” өгөх болно гэж тэрбээр хэлэв.

    Лагардын хэлснээр “ийм бууралт нь эдийн засгийн үйл ажиллагааны хэтийн төлөвт ноцтой нөлөөлж болзошгүй” юм.

    Олон улсын валютын сангийн тэргүүний ярьснаар, худалдааны дайнуудтай зэрэгцэн тэргүүлэх олон орны өр төлбөрийн өсөн нэмэгдэж буй түвшин түүнчлэн хэт бага хүүгийн түвшин эдийн засагт эрсдэлтэй ажээ.

    Эрсдэлийг багасгахын тулд Лагард улс орнуудын аль хэдийн оруулж ирсэн импортын татварыг цуцлахыг санал болгож байна. Худалдааны шинэ саад тогтгорыг эхлүүлэхгүй байхыг хичээх ёстой гэжээ. Үүнээс гадна тэрбээр олон улсын худалдааны системийг шинэчлэхийг уриалсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ