ОУВС: Худалдааны дайн Америкийн эдийн засагт эрсдэл учруулна

Худалдааны дайн хурцдах болон банк санхүүгийн зах зээлд гэнэтийн өөрчлөлт гарах нь Америкийн эдийн засагт эрсдэл учруулна гэж ОУВС анхааруулсан байна.

ОУВС-гийн гаргасан мэдэгдэлд, татварын хөнгөлөлтийн бодлогын үр дүн буурч байгаатай холбогдуулан Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд 2018 онд 2.9 хувь байсан бол 2019 онд 2.6 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2020 гэхэд 2 хувь хүртэл буурах магадлалтай байна гэжээ.

Америкийн засгийн газрын хэрэгжүүлж буй импортын татварыг нэмэгдүүлэх болон бусад арга хэмжээ нь дэлхийн худалдааны системийг хохироож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдааг хязгаарлах нь худалдааны эсрэг сөрөг арга хэмжээг өдөөх болно. Худалдааны маргаан хурцдах буюу банк санхүүгийн зах зээлд гэнэтийн өөрчлөлт гарах нь Америкийн эдийн засагт эрсдэл учруулнэ гэж ОУВС анхаарууллаа.

ОУВС-гийн ерөнхийлөгч Кристин Лагард “Худалдааны дайнд ялагч гэж үгүй. Америк, Хятад, Мексик зэрэг худалдааны түншүүд худалдааны хурцадмал байдлыг намжаахын тулд олон улсын худалдааны системийг эрчимжүүлэх хэлэлцээрийг аль болох түргэн тохиролцохыг шаардаж байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ