• Санкт-Петербургийн эдийн засгийн XXIII форум нээгдлээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо Санкт-Петербургийн эдийн засгийн XXIII форум нээлтээ хийлээ. Тус форум “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулах” уриан дор 3 хоног үргэлжлэх юм. БНХАУ-ын даргын Ши Жиньпиний ОХУ-д хийж буй төрийн айлчлал, хоёр орны харилцааг “Шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцаа” болгон шат ахиулахыг, Хятад, Орос эдийн засаг, худалдааны бүтээлч хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх нь энэ удаагийн форумын анхаарал татсан сэдэв болж байгаа аж.

    Санкт-Петербургийн эдийн засгийн форумыг 1997 оноос анх хийсэн бөгөөд ОХУ-ын зохион байгуулдаг олон улсын нэр нөлөө бүхий эдийн засгийн форум, Оросын “Давос” гэгдэх болжээ. Бүртгэлээр энэ удаагийн форумд 70 гаруй улс орны 15 мянган зочид оролцох юм байна. ОХУ-д төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумд оролцож маргааш форумын бүгд хуралд үг хэлнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ