ТЕГ-ын дарга асан Б.Хурц МБА-нд хавтаст хэрэгтэй танилцаж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг сүүлийн үед шуугиан тарьсаар байгаа.

Тиймээс УИХ-аас уг хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, Улсын мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Ж.Батзандан гишүүний хэлснээр уг хэрэгт найман хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь генерал Б.Хурц билээ. Түүнийг баривчлан сар гаруй хориод сулласан.

Харин энэ удаа Б.Хурц генерал ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хавтаст хэрэгтэй танилцаж байгаа аж.  

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ