Намын даргад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг заалнаас нэр дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Л.Болд нэрээ татан авснаар хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар Ж.Батзанданг сонгожээ. Мөн хурлын үеэр намын Бага хурлын 152 гишүүнийг сонгон батламжилсан аж.
Энэхүү намд олны танилууд бас орж. Тэр дундаа “гудамжны тэмцэл”-д оролцогосд олноороо орсон аж. Тухайлахад Ч.Мөнхбаяр, хадгаламж зээлийн хоршооны хохирогчоос тэмцэгч болсон Д.Оюунцэцэг гэх мэт.
Мөн МУСГЗ, зохиолч, яруу найрагч Ай.Төмөр-Очир, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбатын ах, Монгол улсын манлай уяач А.Батсүх, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу гээд л үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.