• Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Талын салхи-2019”-д чопперчдыг тэргүүлэхгүй

    “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8, 9-ний өдөр зохион байгуулах гэж буй талаараа нийслэлийн Аялал жуулчлалын газраас өчигдөр хэвлэлийн хурал хийж энэ үеэр мото наадамд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр гарсан. 

    Харин үүнийг  Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга үгүйсгэжээ.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Талын салхи-2019” мото наадамд оролцохгүй. Ерөнхий сайд Баасан гарагт Багануур, Бямба гарагт Налайх дүүрэгт ажиллана. Энэ үеэрээ Багануурын уурхай болон Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, иргэдтэй уулзах аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ