• “Цахиурын хөндий”-н эцэг,эхчүүд хүүхдүүдээ технологигүй орчин өсгөхийг илүүд үзэж байна

    Технологийн салбарын эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ технологитой өнгөрүүлэх цаг дээр нь тусгайлан анхаарлаа хандуулж байна. 8-18 насны хүүхдүүд өдөрт дунджаар 7 цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий Click To Tweet. Эрүүл мэндийн байгууллагаас 8-18 насны хүүхдийн хувьд хамгийн ихдээ хоёр цаг, 2-5 насны хүүхдүүдийг дэлгэцийн урд хамгийн ихдээ нэг цагийг өнгөрүүлэхийг зөвлөдөг. Click To Tweet

    Дэлхийн технологийн хөгжлийн өлгий нутаг гэгдэх Цахиурын хөндийн өдөр тутмын амьдралын салшгүй  хэсэг бол технологи. Тэгвэл дэлхийд тэргүүлэх технологийг зохион бүтээгчид  ажлын бус цагаараа аль болох  технологиос хол байхыг илүүд үздэг гэнэ. Технологийн салбарын тэргүүлэгчид болох Билл Гейтс, Стив Жобс нар хүртэл өөрсдийн хүүхдүүдээ гар утас, лаптоп хэрэглэхийг хориглодог. Click To Tweet

    MICROSOFT, INTEL КОМПАНИУДАД АЖИЛЛАЖ БАЙСАН ПЬЕРР ЛАУРЕНИЙ ГЭР БҮЛ “ГЭРТЭЭ БАЙХДАА ГАР УТСАА ШИРЭЭН ДЭЭР ЦЭНЭГЛЭЖ ҮЛДЭЭХ” ГЭСЭН ДҮРЭМТЭЙ.

    ПЬЕРР ЛАУРЕНИЙ ГЭР БҮЛ

    Технологийн салбар хэрэглэгчдийг татахын тулд л бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин хэрэглэгчдэд ямар сөрөг нөлөөтэй болохыг хэн ч тэдэнд хэлж өгдөггүй.

    Пьерр болон түүний эхнэр Моника нар  хүүхдүүдээ жинхэнэ амьдралтай танилцахгүй өсөх вий гэж гурван хүүхдийнхээ ухаалаг гар утасны хэрэглээнд хяналт тавих болжээ. Технологи хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар олон судалгаа хийгддэг. Харин дэлгэцийн урд олон цагийг өнгөрүүлэх нь хүүхдийн зан авирт нөлөөлж, бусадтай харилцах нийгмийн чадварыг үгүй хийж, цаашлаад амиа хорлолтын төвшин нэмэгдэж байгаатай холбоотой гэсэн нийтлэг үр дүн гардаг.  Тэдний гурван хүүхдийн хувьд өсвөр насанд хүртлээ зурагт, видео тоглоом, гар утаснаас хол байсан. 13 настай Маиа охины хувьд л гэхэд чөлөө цагаараа гэрийнхээ арын хашаанд тоглож, нэхмэл үйлд суралцдаг. Өөрийнх нь хэлснээр бол  хөгжим эсвэл аудио ном уншихад л түүнд технологийн хэрэгцээ гардаг ажээ.

    МАИА ЛАУРЕН

    ЭНЭ ГЭР БҮЛ ШИГ, ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДЭЛГЭЦИЙН ЦАГТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ, ГЭРТЭЭ ТЕХНОЛОГИЙН ЗААГ ТАВИХ ЯВДАЛ ЦАХИУРЫН ХӨНДИЙД АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ТЕХНОЛОГИ ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ДУНД ТҮГЭЭМЭЛ ЗҮЙЛ БОЛЖЭЭ.

    Моникагийн хувьд нийт сурагчдын 75 нь технологийн салбарт ажилладаг Валдорф сургуульд багшилдаг. Тус сургууль хэдий инновацийн төв цэг гэгдэх Цариурын хөндийд байрлах боловч биеийн тамир, урлагийн хичээлүүдийг хичээлийн програмдаа түлхүү оруулсан байх бөгөөд компьютерийн хичээлийг наймдугаар ангиас нь орж эхэлдэг байна.

    Сан-Франциско хотын өмнөд хэсэгт орших Цахиурын хөндий бол технологийн стартап компаниуд болон технологийн томчуудын өлгийн нутаг билээ.

    Эх сурвалж: cbsnews

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ