Прают Чан-Оча Тайландын 30 дахь ерөнхий сайд боллоо

6-р сарын 5-нд шинээр сонгогдсон Тайландын парламент санал хурааж, Үндэсний ардын хүч намаас нэр дэвшсэн экс ерөнхий сайд Прают Чан-Очаг олонхын саналаар ерөнхий сайдаар сонголоо.

Тайландын парламентын дээд доод хоёр танхимын гишүүд парламентын нэгдсэн хуралдаанд оролцож, 10 гаруй цаг ширүүн мэтгэлцсэний эцэст 23 цагаас эхэлж нээлттэй санал хураасны үр дүнд Прают Чан-Оча 500 санал, Танатон 244 санал авч, Прают Чан-Оча Тайландын 30 дахь ерөнхий сайдаар сонгогдсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ