Ховд аймгийн Байгаль орчны газрынхан хуванцар сав ашиглан хүлэмж байгуулжээ

2019-06-06

Ховд аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд 1640 ширхэг хуванцар сав ашиглан 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулжээ. Click To Tweet Аймгийн БОАЖГ нь өнгөрсөн гуравдугаар сараас  эхлэн  “Хуванцараас татгалзъя” уриалга гаргаж, тодорхой ажлуудыг  хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ ажээ.

Тус уриалгад Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын сурагчид болон Хөшөөтийн уурхайн хамт олон  нэгдэж,  ашиглахгүй байгаа  хуванцар саваа цуглуулж аймгийн  БОАЖГ-т хүлээлгэн өгсөн байна.

Хуванцар саваар барьсан тус хүлэмжид гүйлс хэмээх модлог ургамлыг үрслүүлэн ургуулж байгаа ажээ. Click To Tweet

Гудамж талбайд ил задгай хаясан хуванцар сав нь байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг бөгөөд хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд  сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий.  Тиймээс иргэд  хуванцар савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд  хаяхгүйгээр бүтээлчээр ашиглах боломжтой гэдгийг Ховд аймгийн туршлагаас харж болох нь ээ.

Эх сурвалж: Khovdnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ