• Ц.Нямдорж: С.Эрдэнийг хүний аминд халдаад шоронд явж байхад хэргийг нь уншсан прокурор хүн, 1984 онд

    УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдсон Г.Баясгаланд захиас хэлээд О.Баасанхүүд бас хоёр үг хэллээ. Мөн тэрбээр АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэд ч хандлаа.

    Ц.Нямдорж “Олон удаа, чуулганы хуралдаан бүр дээр над руу дайрч байдаг хоёр хүнтэй боллоо. Нэг нь энэ Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нөгөөх нь энэ О.Баасанхүү хоёр. Энэ хоёр хүн ингэхээс өөр аргагүй байгаа юм. С.Эрдэнэ хүний аминд халдаад шоронд явж байхад нь хэргийг нь уншиж байсан прокурор хүн л дээ. 1984 онд. Энийг мартдаггүй юм шиг байгаан. Энэ О.Баасанхүү гэж хүний сонгогдсон Эрдэнэт гэдэг газарт Монгол төрийн түүхэнд гарч байгаагүй луйвар явагдсан. 2200 жилийн түүхэнд гараагүй луйвар явагдсан. Энийг таслан зогсооход би байдаг бүхнээ зориулсан. Энэнд О.Баасанхүү өширхөөд байх шиг байна. Хоёрдугаарт энэ хотод амьдардаг и ргэд яргын машинаар орсон. Үүний эсрэг би тэмцсэн. Хоёр гурван жил болж байх шиг байна. Үүнд бас О.Баасанхүү их өширхөж байх шиг байна. Би харамсаж байна. Чи миний биеийн тухай ярилаа. Би 60 кг жинтэй 168 см өндөртэй. Бие биеийн жингийн пропорц яг таардаг. Чи наснаасаа өмнө халзарсан. Чи ордон дотор улай харсан хярс шиг гүйсээр байгаад нэр төрөө алдаад дуусч байгаа. Би чам шиг 28 хувийн саналаар сонгуульд ялж үзээгүй. Би 48-68 хувийн саналаар 7 удаагийн сонгуулийн цаана гарсан юм. Сонгосон, сонгогдсон ард түмнийг битгий доромжлоод байгаач чи” гэлээ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ