• Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ

    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт 64 гишүүн гарын үсэг зурсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр өргөн барилаа. 

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн өөрчлөлтийг долоо хэмжиж нэг огтлох замаар төрийн байгууллага, судлаачдын түвшинд хоёр жил хийж гүйцэтгэлээ. Энэ бол хоёр жил гаруй үргэлжилсэн нөр их ажлын үр дүн.

    Энэ ажилд бид нам, бүлгийн байр сууринаас хандаж болохгүй. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Сүүлийн 20 гаруй жил ярьж, зорьсон. УИХ-д дөрвөн ч удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан.

    Өнгөрсөн 27 жилд Үндсэн хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Энэ бол нийгмйин шаардлага. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээрээ, санал асуулгаар шийднэ” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ