• Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбат мэтийн хүний нүд рүү харж байгаад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс байх юм

    УИХ-ын өнөөдрийн хуралдаан эхэлж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ийнхүү ярилаа.

    Тэрбээр, Үндсэн хуулийн Цэцэд улстөрч хүн очиж болохгүй тиймээс Г.Баясгалан хэмээх хуульч хүн очиж байгаа нь сайшааж байгаа гэлээ.

    Мөн Л.Оюун-Эрдэнэ Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар санал бодлоо бас илэрхийллээ. “Хүний нүд рүү улайхгүй харж байгаад худлаа ярьдаг хүмүүс байх юм. Ийм хүмүүсийг улстөрөөс хурдан зайлаасай гэж хүсдэг. Яг үнэндээ Н.Алтанхуягийг намаасаа хөөж, Д.Хүдэрбаатар нэр дэвших болчихоод Н.Гарамгайбаатар бас бие дааж нэр дэвших гээд хүнд байдалд орчихоод түүнийгээ бусад руу булзаах гэж улстөр хийж болохгүй. Д.Эрдэнэбат дарга шударга ёс ярьж байгаа бол өөрөө тэр Эрдэнэтийн 49 хувь гэж лоозон тавьж суух биш УИХ-ын гишүүнээс татгалзаад тэр схемээ шалгуулчих аа. Тэгвэл хамгийн шударга болно. Тэгэхгүй бол энд орж ирээд гоё юм яриад цаагуураа ашиг сонирхлын зөрчилд орчихсон байж яаж ингэж нүүр нь улайхгүй худлаа ярьж чаддаг байна аа. Ийм хүмүүсийг дахин УИХ-д оруулахгүй байхыг сонгогчид ч анхаарах хэрэгтэй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ