• Хар тамхи тээвэрлэж явсан дипломатуудад Германы хуулиар 2-15 жилийн ял онооно

    Монгол Улсыг гадаад оронд төлөөлөх эрх үүрэг бүхий  дипломат  албаны хоёр  ажилтан Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор 70 кг мансууруулах төрлийн бодис нэтрүүлэх гэж байгаад  баригдсан талаар  мэдээлсэн. Энэ талаар ГХЯ-ны  Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

    Герман улсад  саатуулагдан шалгагдаж байгаа хоёр  ажилтны нэг нь Истанбул дахь Ерөнхий  консулын газрын димломат, нөгөө нэг нь консулын газрын жолооч байжээ. Ямар шалтгаанаар дипломат албаны  машин унан, тус  улсад явж байсныг шалгаж  байгаа тул  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.ХБНГУ-ын холбогдох хууль, тогтоомжид зааснаар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ялаар шийтгэдэг юм байна. Click To Tweet

    Өнгөрсөн сарын 3-нд болсон үйл явдал сар гаруйн дараа олон нийтэд ил болж байгаа нь Гадаад хэргийн яам уг хэргийг нуусан гэх  мэдээлэл байгаа юм.Үүнд, “Уг мэдээллийг  Берлин хот дахь Элчин сайдын яамаар дамжуулан авсан.  Хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венецийн конвенцын дагуу тухайн улсын талд мэдэгдэх дүрэмтэй.  Мөн  ганцхан энэ хэргийг ч биш бусад хэргүүдийг ч ар гэрийнх нь хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах асуудал тавьдаг учраас шууд олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэх тайлбарыг өглөө.

    Энгийн иргэн биш  дипломат албаны  ажилтнууд хар тамхи тээвэрлэж яваад баригдсан энэ хэрэг нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагасан, хоёр улсын харилцаанд сэв суулгах хэмжээний асуудал болоод байна.

    Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдол өмнө нь  гарч байгаагүй юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ