Ж.Батзандан,Л.Болд нарын байгуулсан намын анхдугаар хурал болно

2019-06-06

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулсан. Тэд намдаа  УИХ-ын гишүүн С.Жавхланг элсүүлсэн. Тэгвэл өнөөдөр намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд 10.00 цагт хийхээр товложээ.

Анхдугаар хуралдаанаараа  намын зорилго, дүрмээ баталж даргаа сонгох аж. Хуралдаанд нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгаас нийт 900 гаруй хүн оролцох юм байна. “Шударга иргэдийн нэгдсэн эвлэл” намын анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрээ Улсын дээд шүүхэд хүргүүлж, намаа албан ёсоор бүртгүүлэхээр төлөвлөжээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ