• Дэлхийн хамгийн баян Билл Гейтс, Уоррен Баффет нар Dairy Queen зуушны газарт нэг өдөр ажиллалаа

    -Тэрбумтнууд захиалгаар мөхөөлдөс хийжээ-

    Microsoft-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Berkshire Hathaway компаний захирал Уоррен Баффет нар Омаха дахь Dairy Queen сүлжээний ажилчдын хувиар өөрсдийгөө туршиж үзсэн аж.

    Тэрбумтнууд захиалга авч, зайрмаг хийж зочидтой танилцжээ. Билл Гейтс энэ тухай видео бичлэгийг өөрийн блогтоо байршуулжээ. Уоррен Баффет нь “Метель” бразил зайрмаг үйлдвэрлэх ажлыг хурдан хийж чадаагүй гэнэ.

    Уоррен Баффет “Forbes” -ийн шалгаруулалтаар 82,5 тэрбум ам.доллараар дэлхийн баячуулын жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Билл Гейтс 96.5 тэрбум долларын хөрөнгөөр хоёрдугаарт орсон бол 131 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Амазоны тэргүүн Жефф Безос жагсаалтыг тэргүүлж байгаа билээ. Үүнээс гадна Гейтс, Баффет нар хуучин найзууд. Өөрийн блогтоо Microsoft-ийн үүсгэн байгуулагчтай хамтдаа цагийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа байнга ярьдаг байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ