Цагдаа нар Бүгд найрамдах Турк улсын дипломат дугаартай машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатч гэх хоёр монгол ногоон паспортаа үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзсан байна. Тус улсын Хил хамгаалах газраас мэдээлснээр, сэжигтнүүдийн машиныхаа тээшинд тээвэрлэж явсан тус бүр нь 500 гр-ын жинтэй, 140 боодол хар тамхийг хураан авч, шалгаж эхэлжээ.
Харин бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Энэ мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өглөө.
Ийнхүү ногоон паспорттой яваа болгон дипломат биш л дээ. Манайхан энэхүү ногоон паспортыг хамаа намаагүй олгодгоос тийн үнэгүйдээд байгаа хэрэг.
Эх сурвалж: Leipziger Volkszeitung
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.