ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Б.Ганбатыг томилохоор болсон гэнэ. Тэрбээр одоо Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаа. Өмнө нь Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байсан. Баянхонгороос гаралтай нэгэн.

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга /ТАБЗГ/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хуульч мэргэжилтэй Б.Ганбатыг томилсон. Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байжээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасаныг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ