• Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны хуульд өөрчлөлт оруулах тухай бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ.

    Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм.

    Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр

    Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ