
Диего Марадона аваргуудын лигийн 1/8-т Атлетико клубтэй тоглохдоо “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду хүндэлмээр тоглосон гэв.
“Тоглолтын хувьд ид шидтэн мэт ур чадварт хүрсэн тоглогчид байдаг. Энэ үнэн. Аргентинчууд бид Мессиг Испани биш харин Аргентин тоглогчийн хувьд бахархаж байна. Роналду-араатан, цэвэр хүч, одоо ч гэсэн мэргэн бууч хэвээр байна. Тэр одоо ч гурван гоол буюу хет трик хийж чадна” гэж Марадона Marcaд ярьжээ.
- “Ювентус” “Атлетико”-д эхний тоглолтондоо 0: 2-оор хожигдож, харин хариу тоглолтод 3: 0-ээр хожсон юм. Криштиану гурван гоолыг бүгдийг оруулсан билээ.
- Роналду, Месси нар Аваргуудын лигт хоёулаа 1/8-т хожигдсон.
Eurosport
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.