Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар хүлээж авсангүй. Мөн УИХ-ын нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.