
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамгийн үнэт баялаг бол эрүүл, эрч хүчтэй ажилчин, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж ажиллах ухамсарт хамт олон билээ.
Энэ үүднээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, Сургалт судалгааны алба хамтран компанийн нийт ажилчдын нэгдсэн сургалтыг нэгж газруудын дунд зохион байгуулж амжилттай өндөрлүүллээ.
Сургалтаар аюул, эрсдэл зөвхөн уурхайд, үйлдвэрлэл дээр байдаг биш хаана ч тохиолдож болно, гагцхүү иргэн хүн өөрөө өөрийгөө болон бусдыг аюул, ослоос хамгаалах үүрэгтэйг онцлолсон юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс ажилчдын эрүүл, аюулгүй байдлыг тогтоох эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийг сахин ажиллаж, тогтмол сургалтуудыг зохион байгуулснаар өнгөрсөн 2018 онд ослын дуудлага багассан тоо гарсан байна.
Сургалтын үеэр Оффисын ажилчдыг 2019 оноос мөн дээрх сургалтанд тогтмол хамруулж, хувь хүний эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг нийт ажилтнуудын дунд зохион байгуулж, ажилчдынхаа эрүүл мэнд, соёл хөгжлийн талаар хөтөлбөр боловсруулж ажиллахаа Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн дарга Х.Эрдэнэбат таницууллаа.
“Ажилтан бүр ХАБЭА-н зохих мэдлэгтэй байж, хичээн ажиллавал, өөрийгөө төдийгүй, хамт олноо аюулаас хамгаалж чадах бөгөөд 2019 онд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 700 гаруй ажилтныг ХАБЭА-н ажилтан болгох зорилттой ажиллана. Үүний тулд сургалтыг тогмол хийж, шинэ аргаар мэдлэгжүүлнэ.” гэдгээ Үйлдвэрлэл, Уул уурхайн газар хариуцсан дэд захирал Г.Дэлгэрбаяр сургалтын үеэр ажилтнуудад хандаж хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.