• “Эрдэнэс-Тавантолгой” ХК эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    2019-02-14

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

    Зөвлөгөөнд Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХКМонголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтранТавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг компанийн үйл ажиллагаанд нутагшуулахаар төлөвлөж буй юм.

    Энэ хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг “”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар зөвлөгөөний үеэр үзэглэв.

    Эрдэмтэд зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах /шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш/, эко болон ногоон технологи нэвтрүүлэх,уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ