2023 оны Хөл бөмбөгийн ААШ тэмцээнийг Хятад улс зохион байгуулна

Парист AFC буюу Азийн хөл бөмбөгийн холбооны хурал болж, 2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Хятад улс авсныг мэдэгдсэн байна. Хятад улс 2004 оноос хойш тус тэмцээний зохион байгуулах эрхийг ийнхүү дахин авчээ.

2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгох ажил 2016 оноос эхэлж, Хятад, Индонез, Өмнөд Солонгос, Тайланд зэрэг орнууд өргөдлөө өгчээ. Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн холбоо зохион байгуулах эрх авахаас татгалзсаны улмаас Хятад улс 2023 оны Хөл бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах эрхийг авч, AFC буюу Азийн хөл бөмбөгийн холбоо зарласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ