Өнөөдөр Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлал эхэлж, томоохон хөрөнгө оруулалтууд яригдах нь

Хятадын дарга Ши Жиньпин 6-р сарын 5-7-нд ОХУ-д төрийн айлчлал хийж, Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн XXIII чуулга уулзалтад оролцоно. 2019 онд Хятадын эдийн засгийн хөгжил тогтвортой, дотоод эрэлт хэрэгцээ эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх гол хөдөлгөгч хүч хэвээр байх аж. Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлах үеэр хоёр орны эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах зорилгоор Хятад улстай хөрөнгө оруулалтын олон хэлэлцээр байгуулна гэдэгт ОХУ найдаж байгаа ажээ.

Айлчлалын үеэр Хятад Орос улс эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг зэрэг олон салбарыг хамарсан дээд түвшний яриа хэлэлцээ өрнүүлэх юм. Оросын Шинэ их сургуулийн Ази-Номхон далайн бүс нутгийн судалгааны төвийн захирал хатагтай Печерица “Айлчлалын үеэр бид хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, ОХУ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь ОХУ дахь гадаадын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа бөгөөд хэд хэдэн том төсөлд гадаадын орнуудтай хамтран ажиллаж байна. Мөн бид Хятад улстай шинэ технологи, сансар, эмнэлээг зэрэг салбарт хамтран ажиллаж, Хятад буюу Оросын нутаг дэвсгэрт хамтын ажиллагааны төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэсэн аж.

2019 онд Хятад, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал дипломат болон соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулах ажээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ