2018 онд Өрхийн эмнэлгийн 54 эмч, сувилагч гадаад, дотоодын сургалтад хамрагджээ

2019-06-04

Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, эмч мэргэжилтнүүдийн чадварт иргэд сэтгэл дундуур, шүүмжлэлтэй ханддаг. Click To Tweet Энэ нь дөнгөж их сургуулиа төгссөн залуус Өрхийн эрүүл мэндийн төвд хоёр жил туршлага хуримтлуулах зорилгоор  ажиллаад явдагтай холбоотой юм.

Өөрөөр хэлбэл, Өрхийн эрүүл мэндийн төвийг шинэхэн мэргэжилтнүүдийн  дамжин өнгөрөх бааз төдийхнөөр  иргэд ойлгодог.

ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн холбоо, НҮБ-ын Хүн амын сан, НББСШУ-ны байнгын хороо гэх мэт холбогдох байгууллагаас өнөөдөр “Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь Өрхийн эрүүл мэндийн төвийн эрх зүйн орчныг сайжруулах, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатын байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад оршлоо.

Хоёр дахь, гурав дахь шатлалын эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах гол үндэс нь Өрхийн эрүүл мэндийн төвийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ юм. Өрхийн эрүүл мэндийн төв тухайн иргэнийг  өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх эсвэл  дөнгөж өвдөнгүүт нь шуурхай арга хэмжээ авснаар  өвчтөний эрүүл мэндийг хамгаалах цаашлаад  эрүүл мэндтэй холбоотой зардлыг хэмнэх, дээд шатлалын эмнэлгийн ачааллыг буруулах  гээд олон талын ач холбогдолтой.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар сүүлийн хэдэн жил нэлээдгүй ярьж ирсний үр дүнд тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарсан гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн.

Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төвүүд цус, шээс зэрэг зарим төрлийн шинжилгээг өөр дээрээ авдаг болсон. Мөн зүрхний бичлэг, эхо гээд найман төрлийн шинжилгээг гэрт нь очоод авах боломжтой болжээ. Click To Tweet

Гэхдээ шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлууд  болох өнөөл боловсон хүчин, тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх мэт зүйлс хэвээр байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон.

2017 оны статистик мэдээллээр улсын хэмжээнд 4005 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 549 сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Нийт эрүүл мэндийн ажилтнуудын 22,3 хувь нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Харин өрхийн эрүүл мэндийн 218 төв үйл ажилллагаа явуулж, нийт хүн амын 68,8 хувь буюу 2,2 саяд нь анхан шатын тусламж үйчилгээг үзүүлж байгаа ажээ.

Өрхийн эмнэлгийн эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2018 онд 54 эмч, сувилагчгадаад болон дотоодод сургалтад төсвийн мөнгөөр хамрагджээ. Харин энэ онд одоогийн байдлаар 3 эмч Солонгос улсад сургалтад хамрагдаж байгаа юм байна. Улсын хэмжээгээр авч  үзэхэд сургалтад хамрагдаж буй эмч, сувилагчийн тоо бага байгаа нь харагдаж байгаа ч цаашид боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд салбар яамнаас анхаарч байгаа талаар дуулгасан.

2016 онд Өрхийн эмнэлгүүд нэг хүнд 14600 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлж байжээ.

Харин өнөөдрийн байдлаар 20000 төгрөг болж нэмэгдсэн байна. Click To TweetҮүнийг 2020 онд 25 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх саналаа Сангийн яаманд хүргүүлэхээр бэлтгэж байгаа талаар  салбарын сайд дуулгасан. Ингэснээр  Өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхижуулхад асар их дэм болно гэдгийг онцолсон.  2018 онд 6.8 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд их засвар хийх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөтгөл барих зэрэгт төсөвлөж, зарим асуудлаа Өрхийн эмнэлгүүд шийдвэрлэсэн байна. Тухайлбал, энэ онд  таван дүүрэгт   Өрхийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орох ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ